Шувуулахуй

Шонхор шувуу сургагчдын хийсэн судалгаа

Идлэг шонхор шувуунд таарсан жижигхэн хамгийн анхны Argos радио дамжуулагч
Идлэг шонхор шувуунд таарсан жижигхэн хамгийн анхны Argos радио дамжуулагч

Шонхор шувуу сургагчид идлэг шонхорын судалгааг сүүлийн 25 гаруй жил зохион байгуулж байна. Хамгийн анхы судалгаануудыг малын эмч нар өөрсдийн эмчилж байсан шувууд болон байгаль дээр олдсон өвчтэй шувууд дээр хийж байсан. Тэд анх мал эмнэлзүйн зорилгоор шонхор шувуунд микрочипийг хэрхэн аюулгүй суулгах аргыг гаргаж авсан байдаг. Дараа нь байгаль дээр байгаа зэрлэг шувуудыг бөгжлөх аргыг мөн хэрэглэсэн. Шонхор шувуу сургагчид мөн махчин шувуудыг үржүүлж байгаль дээр устаж үгүй болсон газарт нь эргэн нутагшуулах аргыг боловсруулсан байдаг.

Шонхор шувуу сургагчид анхны радио дамжуулагчийг махчин шувуунд суурьлуулах ажлыг 50-аад жилийн өмнөөс хийж эхэлсэн. Хиймэл дагуулаас мэдээ авах радио дамжуулагчийг анх баавгай дээр турших ажлыг мөн шонхор шувуу сургагчид хийсэн бөгөөд хэмжээ нь жижигссэний дараа бүргэд дээр тавьсан байдаг. Улмаар судалгаа хийж улам жижиг болгосны дараа шонхор шувуунд тавьсан. Энэ ажлыг анхны судалгааны ажлыг зохион байгуулсан шонхор шувуу сургагчид болон махчин шувуу хамгаалах байгууллагуудын тусламжтайгаар хийгдсэн.

Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хиймэл дагуулын мэдээгээр шувуудад амьдрахад таатай газар нутгийн талаар мэдээ мэдээлэл олж авах ажлыг санхүүжүүлэхэд нь та хандив өргөх хэлбэрээр тусалж чадна. Ингэснээр шувууд үржлийн газраас хаашаа нүүдэлдэгийг олж мэдэх юм. Энэ тухай та Нүүдэл гэсэн хуудаснаас уншаарай.

Барьж тэмдэглэх замаар судлах нь

Залуу идлэг шонхор шувуунд микрочип суулгаж байгаа нь
Залуу идлэг шонхор шувуунд микрочип суулгаж байгаа нь

Мэдээж шонхор шувуу сургагчид 4000 мянган жилийн өмнөөс махчин шувуудыг хэрхэн барих аргыг боловсруулсан байдаг. 20 гаруй жилийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын захиалгаар шонхор шувуу сургагчид Казакстан улсад идлэг шонхор шувуунд үүрэнд нь бөгж зүүх болон микрочип суулгах ажлыг хийсэн. Ингэснээр шонхор шувуу баригч нар барьсан шувуугаа тоолох, шонхорын эмнэлэг дээр дахин баригдсаныг нь бүртгэж авснаар Казакстан улсаас хичнээн тооны идлэг шонхор шувууг шувуулахуйн зорилгоор барьдаг тоог гаргаж авах боломжтой болсон.

Саудын Араб улсад барьсан шонхор шувуунаас тоо толгойг нь гаргаж авах судалгааны ажил эхэлсэн. Барьж тэмдэглэх замаар тухайн шувууны тоо толгойг тооцоолж гаргах юм. Жишээ нь: 100 шонхор шувууг барьж тэмдэглэснээс 10 нь дахин баригдлаа гэж бодоход 10%-ийг нь барьсан гэсэн үг. Хэрвээ 200 идлэг шонхор шувуу барьсанаас 10 нь тэмдэгтэй бол 20 дахин илүү шонхор шувуу цаана нь байгаа гэж тооцох бөгөөд энэ нь 2000 гаруй шонхор шувуу байна гэсэн үг юм.

Байгаль дээрх тоо толгойг нь нэмэгдүүлэх

Монголын талд байх Dixon үүр
Монголын талд байх Dixon үүр

Абу Даби- Байгаль орчны Агентлагаас Монголд хийсэн судалгаагаар үржлийн идлэг шонхорын хувьд идэш тэжээл ихтэй газар нь үүрээ засах газраас илүү олдоцтой байдаг нь тогтоогдсон. Идлэг шонхор нь үүрээ засах газар олдоц муутайгаас гүүр болон газарт үүрээ зассан тохиолдлууд байсан. Тиймээс идлэг шонхорт зориулан ган төмрөн хайрцаг хийж 1.5км тутамд байршуулсан. Идлэг шонхор нь эдгээр хайрцаган үүрэнд үржилд орж өндөглөн орон нутгийн иргэд эдгээр газрыг хариуцан хамгаалж хамтран оролцож эхэлсэн.

5000 гаруй хайрцган үүрийг хийж байршуулсан бөгөөд ихэнх нь хэдэн жилийн турш эзэнтэй байна. Одоогийн байдлаар жил бүр 2500 гаруй залуу идлэг шонхор энэ хайрцган үүрэнд өсөж торниж байна. Энэ нь байгаль дахь шонхрын тоо толгойг хэрхэн бий болгож шувуулахуйн зорилгоор ашиглаж болохыг харуулж байна. Мөн түүнчлэн мэрэгч олширч хөдөө аж ахуй эрхлэгчдэд төвөг удаж байгаа газарт энэ аргыг ашиглаж болох юм. Идлэг шонхорын дэлхийн нийт популяцын тал нь очиж өвөлждөг Шинхай-Төвдийн өндөрлөг газрын бэлчээрт хэдэн мянган хайрцган үүр болон сууж амрах тавцан хийж тавьсан. Ингэснээр хор цацаж хортон мэрэгчдийг устгах биш махчин шувуудад таатай орчинг бий болгох замаар тэмцэх нь байгальд ээлтэй сайн арга юм.

Идлэг шонхор устаж үгүй болсон газарт эргүүлэн нутагшуулж болно. Азид Шэйх Заид Шонхор Суллаж Тавих Хөтөлбөрийн (Sheikh Zayed Falcon Release Programme) дагуу жил бүр шувуулахуйн зорилгоор ашигласан байгалиас барьсан идлэг шонхорыг байгальд нь эргүүлэн тавьдаг. Хэд хэдэн улсад өсгөж үржүүлсэн идлэг шонхорыг байгальд нь тавьдаг. Абу Даби дахь Байгаль Орчны Агентлагийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу Болгар улсад 2018 онд 20 жилийн дараа анхны идлэг шонхорын үржлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.