Эрүүл идлэг шонхор шувууд

Aspergillosis өвчнөөс зайлсхийх

Aspergillosis-ийг шонхорын эмнэлэгт дотор эрхтний дурангаар харж оношлодог.
Aspergillosis-ийг шонхорын эмнэлэгт дотор эрхтний дурангаар харж оношлодог.

Энэхүү шонхор шувууны нийтлэг өвчин нь хүний гарт тэжээгдэж байгаа шонхорт ихэвчлэн тохиолдох бөгөөд голдуу үхэлд хүргэдэг. Амьсгал давчдах, сайн нисэхгүй байх, байнга бөөлжих, хоолны дуршил муудах, жин хасах, сангас нь ногоон өнгөтэй гарах шинж тэмдэгүүдээр илэрдэг. Aspergillosis нь шонхор шувуу агаар болон хөрсөнд агуулагдах мөөгөнцөрийг амьсгалснаар авдаг. Энэ мөөгөнцөр нь амьсгалын замын хөндийг гэмтээж халдварладаг. Aspergillosis-ийг эрт илрүүлж чадвал эмчилж болдог боловч эмчлэхэд төвөгтэй. Тиймээс шинээр барьсан шонхорыг оношлуулах нь зүйтэй. Хэрэв таны сургасан шонхор шувуу Aspergillosis туссан бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Өвчтэй, сульдгар, стрэсстэй шонхор шувуу нь жилийн аль ч улиралд Aspergillosis-аар өвчлөх эрсдэлтэй байдаг. Агааржуулалт муутайгаас үүдэлтэй тоостой харанхуй, чийгтэй, халуун өрөөнд байлгах, хангалттай хоолгүйгээр эрчимтэй сургах, удаан хугацаагаар хол аялах зэрэг нь шонхор шувууг стрэсстүүлдэг.

Aspergillosis-аас урьдчилан сэргийлэхийн тулд шонхор шувууг стрэссгүй цэвэр газар байлгаж, яс, өд, арьсийг нь тааруулсан хоолоор хооллох хэрэгтэй. Өвчтэй болон эрүүл шонхорыг нэг дор байлгаж хэзээ ч болохгүй.

Serratospiculum байгаа эсэхийг шалгах

Эндэскопийн дээжээс агаарын хүүдийнд уушигны хорхойн өндөг байгаа эсэхийг малын эмч мөн олж тодорхойлж чадна.
Эндэскопийн дээжээс агаарын хүүдийнд уушигны хорхойн өндөг байгаа эсэхийг малын эмч мөн олж тодорхойлж чадна.

Ойрх Дорнод дох шонхор шувууны гол өвчлөл нь уушигны өт хорхой буюу Serratospiculum юм. Энэ өт нь халуун дулаан бүс нутагт элбэг байдаг бөгөөд идлэг шонхор нь голдуу зэрлэг байгаль дээр энэ өвчнөөр өвчилдөг. Шонхор шувуу нь ийм өттэй цох хорхой идэх, өттэй цох хорхой идсэн амьтныг барьж идсэнээс болж халдварладаг. Өтний авгалдай нь гэдэснээс амьсгалийн хүүдий рүү орж 20см хүртэл урттай шпагетти гоймон хэлбэртэй болдог.

Цөөн тооны өт байвал өвчлөлийн тодорхой шинж тэмдэг илрэхгүй. Харин их хэмжээний өт нь амьсгалахад төвөгтэй болгож, бөөлжүүлж, нисэх чадварыг бууруулж агаарын хүүдийг ихээхэн гэмтээдэг. Өтний өндөг нь сангасанд байхгүй байх тохиолдол байдаг учир өт байгаа эсэхийг мэдэхэд төвөгтэй. Хамгийн зөв арга бол эндэскопийн шинжилгээ юм. Энэ шинжилгээг тодорхой хугацааны давтамжтайгаар хийлгэх хэрэгтэй. Хэрэв өт илэрсэн тохиолдолд тухайн үед нь шууд авах боломжтой. Эм хэрэглэх хэрэгтэй бөгөөд үхсэн өтийг эндэскопоор аваагүй тохиолдолд халдварлах магадлалтай.

Beat Bumblefoot

Шонхор шувуу сургагч нь Bumblefoot-ийг өөрөө олж илрүүлэх хэрэгтэй бөгөөд хүндрэхээс нь өмнө нь эмчлэх шаардлагатай.
Шонхор шувуу сургагч нь Bumblefoot-ийг өөрөө олж илрүүлэх хэрэгтэй бөгөөд хүндрэхээс нь өмнө нь эмчлэх шаардлагатай.

Bumblefoot нь хөлний улны үрэвсэл бөгөөд хавдаж идээлдэг. Хэт хүндэрсэн тохиолдолд хөлний арьс, булчин, зөөлөн эд, ясыг дахин эдгэрэхгүйгээр гэмтдэг. Маш их өвдөлт өгдөг учраас шонхор нь хөлөө өргөх, доглож алхах, хэвтэхэд хүрдэг. Ангаа барьж чадахгүй ч болдог. Үрэвсэж өвчилсөн хэсэг нь халуу оргиж, улааж, хавддаг. Зарим тохиолдолд жижиг цэгүүд үүсэж, яртаж, шарх нь хэрэв ил байвал юманд хүрхэд өвддөг тул хөлөө өргөдөг.

Дасгал бага хийх, тохиромжгүй суудал, чанаргүй хоол зэрэг олон зүйлээс болж bumblefoot тусдаг. Гэмтэж шарх авсан газарт бактер орж өвчлүүлдэг. Bumblefoot-ийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үед шууд эмнэлэгт хандах хэрэгтэй.

 
Шонхорын суудлын дээд хэсэг нь үүнтэй адил зөөлөн байх нь Bumblefoot -аар өвчлөх магадлалыг багасгаж өгдөг.
Шонхорын суудлын дээд хэсэг нь үүнтэй адил зөөлөн байх нь Bumblefoot -аар өвчлөх магадлалыг багасгаж өгдөг.

Гэхдээ хамгийн зөв арга бол урьдчилан сэргийлэх юм.

Шонхорын сарвууны дунд хурууг өргөх хэлбэрээр өдөр тутам шалгаж, тохирсон тосоор масааж хийж, урт ургасан хумсийг нь малын эмчээр тайруулж байх хэрэгтэй.

Амьтныг (мэрэгч, жижиг шувуу,) өд, ястай нь цуг бүхлээр нь өгч хооллох хэрэгтэй.

Ангийн улирлын үед хангалттай дасгал хийлгэх, өдөө хаяах үед нь суулгахгүйгээр нисгэх, тэгш бус хатуу гэх мэт хэд хэдэн төрлийн суудал хийж өгөх хэрэгтэй.