Хүн төрөлхтөний өлгий болсон Төв азийн тал нутагт олон тооны хүмүүс тархан нутагшиж баруунаас зүүн тийш удаан хугацаагаар нүүдэллэдэг. Уур амьсгалын ямар өөрчлөлтүүдээс болж нүүдэлэхэд хүргэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ зун өвлийн улирлын хоорондох өөрчлөлтөөс болж идлэг шонхор нүүдэллэдэг нь тал нутгийн иргэд олон мянган жилийн турш нүүдэлж ирсэнтэй адил юм.
Өвөл зуны идлэг шонхорууд
Идлэг шонхорын жилийн турш амьдардаг (улаан), үржлийн газраас нүүдэллэх (ногоон), өвөлждөг (хөх) газрууд
Азийн хамгийн хойд хэсэгт үрждэг идлэг шонхор нь тэнд өвөл болж идэш тэжээл болох амьтад нь ичээнд орж, зүүн зүг нүүдлэн явдаг тул тэндээ байх боломжгүй болдог. Тиймээс хамгийн хүйтэн төв азийн тал нутгаас Зүүн Африкийн бэлчээр нутагт нүүдэллэн очдог. Зарим идлэг шонхорын хувьд хол нүүдэллэхгүйгээр Ази тив дотроо нүүдэлж, Европоос Африкийн баруун болон төв хэсэгт очдог. Хад цохионд үүрлэдэг идлэг шонхороос авхуулаад талын зүүн хэсэг хүртлэх газар нутагт байдаг идлэг шонхор нь бага цастай өвлийн улиралд ойрын зайнд хааяа нэг сэлгэж нисдэг. Эдгээр шонхор нь 30-аад жилийн өмнө өвлийн улиралд хотын тагтааг байнга барьж иддэг байсан бол одоо харагдах нь ховор болсон.
Баруун өмнөд Ази болон Африкийн шонхор шувуу сургагчдийн хувьд нүүдлийн идлэг шонхор нь зан заншлийн хувьд чухал үүрэгтэй. Эдгээр идлэг шонхороор тал нутагт үржилд орж зүүн зүг нүүдэллэдэг болон тэндээ жилийн турш байдаг жороо тоодогийг агнахад ашигладаг. Одоо энэ бүхэн маш их өөрчлөгдсөн. Шонхор шувууд хаагуур хэрхэн нүүдэлж, өвлийн улиралд идэш тэжээлээ хайж нүүдэллэхэд нь ямар шинэ аюул занал учирч байгааг бид сайн мэдэхээ больсон. Газар тариалан өргөжих, бэлчээрийн талхигдал, уур амьсгалын өөрчлөлт нь олон газарт шонхор шувуунд муугаар нөлөөлж байна.
Бөгжлөх болон радио дамжуулалт
Африкруу нүүдэллэх бөгжилсөн, микросхемтэй чиптэй, богино зайн радио дамжуулагчтай идлэг шонхорын 5 ангаахай. Ирээдүйд илүү хүчтэй сайн радио дамжуулагчтай чип шаардлагтай болно. Та хандив өргөж тусламаар байна уу?
Үржлийн газар нутагтаа байгаа идлэг шонхорыг хамгаалахад тухайн орон нутгийн иргэдийг шувуудыг бөгжлөх үйл ажиллагаанд туслан оролцуулах хэрэгтэй. Идлэг шонхорын хөлийг бөгжлөх, микросхемтэй чип суулгах нь хичнээн тооны идлэг шонхор үржилд орж, баригдаж, амьд гарч байгааг тодорхойлоход их чухал. Идлэг шонхор барьдаг хүмүүс хэдийг барьсанаа тэмдэглэх нь судалгаанд их хэрэгтэй. Шонхор шувуу сургагчид мөн адил эмнэлэгт шувуугаа авчран микросхемтэй чиптэй эсэхийг шалгуулах нь мөн судалгааны ажилд тустай. Шинээр барьсан шонхорыг эрүүл эсэхийг шалгуулж байх шаардлагатай.
Нүүдэллэхээс өмнө идлэг шонхор хаагуур явдгыг судлахын тулд залуу идлэг шонхорт богино зайн радио дамжуулагчийг суулгадаг. Энэ нь 2 жил ажилладаг бөгөөд хэзээ үржлийн газартаа ирдэгийг тодорхойлж өгдөг. Гэхдээ тэдний нүүдлийн зам, өвөл хаашаа явдгийг олж тогтоох нь хамгийн чухал байна. Ингэснээр тухайн орон нутгийн иргэд газар нутгийг нь амьдархад нь тохиромжтой аюулгүй (жишээ нь өндөр хүчдэлийн цахилгааны шугамыг аюулгүй болгох) болгоход хамтран оролцоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шонхор шувуудыг өвөл хаашаа явдгийг олж мэдэх шинэ радио дамжуулагч төхөөрөмж бий болсон. Энэ нь GPS байршлыг тогтоож хиймэл дагуул руу болон сүлжээ барих боломжтой газарт гар утас руу дамжуулдаг.
Манай идлэг шонхорууд хаашаа нисэв?
Идлэг шонхорууд хаашаа нүүдэлж байгааг бүртгэхийг хүсэж байвал та тоног төхөөрөмжийн зардал, утасны тооцоонд хандив өргөж болно. Тухайн шувуу хаашаа нисэж байгааг энэхүү веб хуудсаар дамжуулан харуулах болно. Хандив гэсэн товчлуур дээр дарж бусад холбогдох нарийн мэдээллийг биднээс аваарай.
Бид барьсан идлэг шонхорын сөднөөс хойд зүгийн хаанаас ирсэнийг тодорхойлох DNA болон бусад биологийн судалгааг хийх шаардлагатай байна. Шонхор баригчид өөрсдийн барьсан шонхрын сөдийг бидэнд дээж болгон өгөх болов уу?