Идлэг Шонхор ба шувуулахуй

Олон зууны турш Идлэг шонхор шувууг голдуу нүүдлэх үеэр нь байгальд ээлтэй аргаар барьж ихэнхийг нь ангийн улирал дууссаны дараа буцаан тавьдаг байсан.

Шонхор шувуу хамгаалал

1990 оноос хойш өндөр хүчдэлийн цахилгаан шугаманд цохиулах, хордуулах, их хэмжээгээр барих мөн газар ашиглалтын томоохон хэмжээний өөрчлөлтөөс болж шонхор шувууны зарим зүйлийн тоо толгой нь цөөрсөн. Тйимээс Нүүдлийн Зүйлийг Хамгаалах Конвенц-оос Идлэг шонхор шувуу хамгаалах төлөвлөгөөг хийхээр Идлэг шонхор шувуу хамгаалах бүлэг байгуулсан байдаг ба энэ нь "Saker GAP" - ийн үйл ажиллагаа бөгөөд шонхор шувууг зүй зохистой ашиглах замаар хамгаалах зорилготой юм.

 

Саудын Араб болон бусад улсын шувуулахуйн мэргэжилтэнүүд оролцсон Зүй зохистой ашиглалт, амьжиргаа сайжруулах олон улсын груп нь "Saker GAP"-д зориулан тайлан гаргасан байдаг. Энэ тайлан нь Унгар, Казакстан болон бусад улсын мэдээ мэдээллийг ашиглан Европ болон Азийн идлэг шонхор шувууны тоо толгой нь 80 хосоос дээш байгаа тохиолдолд зүй зохистой шувуулахуй болно гэж үзсэн бөгөөд энэ нь зөвхөн нас бие гүйцсэн идлэг шонхор шувууг үржлийн газраас нь барихгүй тохиолдолд юм. Гэхдээ өндөглөх газар нь тэмдэглэсэн шонхорыг нүүдлийн үед нь барих нь шонхор шувууны тоо толгойг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг. Тиймээс уг тайлан нь шонхор шувуу сургагч, баригч, шонхор шувууны эмнэлэгт зориулж порталыг санал болгосон. Энэ нь хоорондоо мэдээлэл солилцох, үржлийн газарт нь шувууг тэмдэглэх ажлыг санхүүжүүлэх, барьсан шувуудыг эрүүл байлгах тал дээр ихээхэн ач холбогдолтой юм.

Шувуулахуй болон махчин шувуудыг хамгаалах олон улсын холбоо

Идлэг шонхор шувуу амьдардаг болон шувуулахуй хөгжсөн бараг бүх улс бүр Шувуулахуй болон махчин шувуудыг хамгаалах олон улсын холбооны гишүүн нь байдаг. Тус холбоо нь Арабын Нэгдсэн Эмират улстай хамтран ажиллаж шувуулахуйг НҮБ-ын Үнэт өв-д бүртгүүлсэн байдаг.

 

Шувуулахуй болон махчин шувуудыг хамгаалах олон улсын холбоо нь Нүүдлийн зүйлийг хамгаалах конвенц-д нэгдсэн бөгөөд танд дараах сэдвийн дагуу илүү мэдээлэл өгөх болно:

 
 
 

Энэхүү хуудсанд орсон бусад мэдээллийн сайтуудыг сайн ашиглаж хэрэгтэй бусад мэдээллээ аваарай. Бусад веб хуудасны холбоос нь зөвшөөрөл шаардахгүй бөгөөд автомат орчуулга нь нарийн зөв байдаггүй байх талтай.